Д.Отгонжаргал анхны тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Д.Отгонжаргал анхны тоглолтоо хийнэ

“Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргал ирэх хоёрдугаар сарын 11-нд бие даасан анхны тоглолтыг хийх гэж байна. Тэрбээр “Өнө мөнх орон” хэмээн тоглолтоо нэрлэжээ. Түүний анхны бие дааасан тоглолтод Морин хуурын чуулга, Улсын филармонийн симфони найрал хөгжимчид, удирдаачаар Н.Бүтэнбаяр, урилгаар Гавьяат жүжигчин Г:Ариунбаатар, Соёлын тэргүүний ажилтан Ц.Уртнасан, хийлч Ч.Дэлгэрцэцэг болон “Voice” групп оролцох юм. 

Түүний тоглолт “Тусгаар тогтнолын ордон”-ы концертын танхимд болох бөгөөд тасалбарын хувьд 29900, 39900 төгрөгийн үнэтэй гэнэ.

Дуучин Д.Отгонжаргал нь Төв аймгийн “Монгол туургатан” театрын “Хязгааргүй” моно опера  дуурийн гол дүрд тоглож, “Гэгээн муза-2011” наадмаас шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртсэн.

Мөн тун удахгүй “Домогт Ану хатан” киноны Ану хатны дүрд тоглохоор шалгараад байгаа юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж