Өнөөдөр “Mirror” неоклассик балетыг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Өнөөдөр “Mirror” неоклассик балетыг танилцуулна

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын залуу балетмейстер Н.Чинзоригийн бие даасан “Mirror” модерн бүжгийн тоглолт өнөөдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт 19.00 цагт болох юм. Тэрбээр сонгодог урлагийн шинэ үеийг гадаадад сургах төрийн бодлогын хүрээнд хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр ОХУ-д суралцаж буй хоёр балетмейстерийн нэг юм. Түүний тоглолтын нэр “Mirror”. Неоклассик бүжгийн гайхамшгийн тэр үзэгчдэд мэдрүүлэх гэнэ.

Тоглолтын нэгдүгээр хэсэг:

Хөгжмийн зохиолч: James Horner

Балетмейстер: Н.Чинзориг

“Хар дугтуй ба хайр дурлал”/Нэгдүгээр үзэгдэлт неоклассик балет/

Гоцлооч: Соёлын тэргүүний ажилтан Б.Саруул,Г.Батчимэг, Э.Эрдэнэжаргал

Хоёрдугаар хэсэг:

Nеоclassic, contemporary, classic бүжгийн төрлүүдээс бүрдсэн номерууд.

Соёлын тэргүүний ажилтан Г.Цолмон, О. Ганцоож, А.Өлзий-Орших, Ц. Хонгорзул, М.Од балетын бүжигчид.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж