“Чигэстэй” голын мөс задарч, айлууд усанд автжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

“Чигэстэй” голын мөс задарч, айлууд усанд автжээ

Завхан аймгийн Улиастай сумын нутагт цочир хүйтрэн “Чигэстэй” голын мөс задарч, халиа гүйсний улмаас Жаргалант багийн Тээвэрчдийн хэсгийн таван айлын хашаанд ус түрэн орсон байна. Цаашид голын дагуух бусад айл өрхүүд усанд автах нөхцөл байдал үүссэн тул аймгийн Онцгой комиссыг хуралдуулан аймгийн төвийн ард иргэдэд заавар зөвлөмж өгч, ус орж хөлдсөн  таван айлын хашааны мөсийг ховхлон зөөж, 30 метр газар хамгаалалт хийж, ус хуримтлагдсан гурван хэсэгт цооног гарган 65 метр газар суваг татаж усны голдирлыг өөрчлөх ажлыг аймгийн Онцгой комиссоос, Улиастай сум,  Онцгой байдлын хэлтсээс нийт-38 хүн хийж гүйцэтгэжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж