“Эрдэнэт”-ийн орлого 828,3 тэрбумд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт”-ийн орлого 828,3 тэрбумд хүрчээ

“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ч.Ганзориг “2009 онд үйлдвэрлэл, санхүү, эдийн засгийн төлөвлөгөөт даалгавраа бүх үзүүлэлтээр нь давуулан биелүүлж ажиллалаа” гэдгийг хэллээ. Металл авалтын хэмжээ зэсээр 86.43 хувь, молибденоор 45.01 хувь болсон нь компанийн түүхэнд байгаагүй өндөр түвшний үзүүлэлт гэнэ. Энэ нь 2009 онд компанийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өртөг зардлыг хямдруулахад чиглэсэн томоохон ажил хийж гүйцэтгэсний үр дүн аж. Түүнчилэн 2009 оны хоёрдугаар хагасаас зэсийн үнэ гадаадын зах зээл дээр өссөн бөгөөд компанийн удирдлагын зүгээс авч хэрэгжүүлсэн менежментийн зөв бодлогын үр дүнд бүтээгдэхүүний борлуулалтын орлого 300 тэрбум төгрөгөөр давж биелсэн бөгөөд нийт орлогын төлөвлөгөө 156.1 хувиар биелж, 828.3 тэрбум төгрөгт хүрчээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж