Дүрслэх урлагийн энэ цаг үеийн “акул”-ууд болох Төрийн шагналт зураач Ц.Цэгмэд, До.Болд, Монгол урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Ц.Нарангэрэл, Ц.Энхжаргал, Ч.Болдбаатар, Г.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарын хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийлээ. Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд гарч буй тус үзэсгэлэнд дээрх уран бүтээлчдийн 69 бүтээлийг дэлгэн тавьжээ. Үүнээс 61 нь уран зураг, найм нь уран баримал байгаа аж. Монголын энэ цаг үеийн шилдгүүд ийнхүү хоёр дахь удаагаа хамтран үзэсгэлэн гаргаад байгаа аж. Үзэсгэлэн ирэх хоёрдугаар сарын 2-ныг хүртэл гарах юм байна.
М.Урин