“Хил хязгааргүй сурвалжлагчид” гэх Парист байрладаг олон улсын хүний эрхийн байгууллага 2011-2012 онуудын “Чөлөөт хэвлэлийн индекс”-ээ өнгөрсөн лхагва гаригт нийтлүүлэв. Орос өнгөрсөн жилийн байрнаасаа хоёр шатаар ухран Гамби, Колумби хоёртой зэрэгцэв. Тус орны хэвлэлийн эрх чөлөөг хүний эрхийн төлөө тэмцэгчид “уйтгартай” гэж нэрлэв.
“Анастасия Бабурова ба Станислав Маркеловын аллагуудын гүйцэтгэгч нарыг шийтгэсэн нь зарим нэг найдвар төрүүлсэн ч энэ хэргийн учир байдал тодорхойгүй, сэтгүүлчдийг хөнөөхөөр халдагсад шийтгэлгүй үлдэх нь ёс болсон хэвээр байна” гэж илтгэлд өгүүлжээ. Сэтгүүлчдэд мэргэжлийн ажил үйлдлийнх нь төлөө халдан гэмт хэрэг үйлдэгсэдэд хатуу ял өгч байгаа нь зөв чиглэлд хийсэн алхам гэж “Хил хязгааргүй сурвалжлагчид” үзэв. Мөн тэд хэвлэл мэдээлэл гол хариуцлагыг нь үүрч байсан Эрүүгийн хуулийн “Гүтгэлэг” гэсэн 129 дүгээр заалтыг хүчингүй болгосныг дэмжжээ. “Нарийн боловсруулсан террорын эсрэг хууль дүрэм байхгүй учраас эдгээр шинэчлэлийн үр дүнг тодорхойлох шаардлага буйг илтгэлийг боловсруулагчид хэлж байна.
Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн төрийн думын сонгуулийг будлиантуулсаны эсрэг болсон эсэргүүцлийн жагсаалыг илтгэлд дурьджээ. Эсэргүүцэл “тодорхойгүй үеийг гаргаж ирлээ. Хэвлэл мэдээллийн зарим нь илүү нээлттэй болсон ч төрийн залхаах аппарат эсэгүүцлийн ажиллагааг барьж чадаж байна” хэмээн баримтад өгүүлжээ.
Чансааны эхний нэг, хоёрдугаар байрыг Финлянд, Норвеги хоёр, гурав ба дөрөвдүгээр байранд Нидерланд ба Эстони хоёр тус тус оров. Хэвлэлийн эрх чөлөө сайтай эхний 20 орон дотор Кабо-Верде ба Намиби багтлаа. Эдгээр африк орнуудад чөлөөт хэвлэлийн эрх чөлөөг эргэлзээнд оруулах ганц ч тохиолдол бүртгэгдсэнгүй. Тэдний эзэлсэн байр нь Европын олон орнуудаас тухайлбал, Франц (38), Испани (39), Итали (61) дээгүүр байгаа юм.
“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын шинжээчид хэвлэлийн эрх чөлөө нь хунигдаж буй Европын хоёр орныг онцлов. Энд Белорусь, Турк хоёр нэрлэгдлээ. Белорусьт 2010 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Минскт олон түмний эсэргүүцлийн жагсаал гарсан бөгөөд дараа нь иргэний идэвхтнүүд бодит бөгөөд тэнсэн ял сонсчээ. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хүчтэй мөшгөж эхэлжээ. Ингээд тус орныг 169 дүгээр байранд оруулжээ.
Туркт эрх баригчид нь Европын ардчилалын үнэт зүйлсийг дээдэлдэг гэж нэг биш удаа мэдэгдэж байсан ч хэвлэлийг дарамтлагчид нь шүүх засаглал нь болоод 1980-аад оны цэргийн дарангуйллын үеэс харагдаагүй хэмжээгээр сэтгүүлчдийг шүүн залхаажээ.
АНУ-ын хэвлэлийн эрх чөлөөний индекс нь шууд хорин шатаар доошлон 27-гоос 47-д бичигдэв. “Уолл-стритийг эзлэ” хөдөлгөөнийхнийг хөөн тараах үеэр сэтгүүлчид хэлмэгдсэн учраас тэдний чансаа буурлаа. Илтгэлд тэмдэглэснээр хоёр сарын дотор хэвлэл мэдээллийн 25 төлөөлөгч цагдаа нарт зодуулж, баривчлагдан саатуулагдсан байна. Тэднийг яаран байж нийгмийн хэв журам зөрчсөн, зөвшөөрөл аваагүй гэх зэргээр буруутгасан юм. “Арабын хаврын” эсэргүүцлийн хөдөлгөөний идэвхжилтийг даган дэлхий даяар өрнөсөн санаа бодлын илэрхийлэл нь “Уолл-стритийг эзлэ” хөдөлгөөн байв.
Египет, Йемен, Ливи, Тунист дэглэмийг унагасан хөдөлгөөн ба Сирийн иргэний дайны явцад сэтгүүлчдид үг хэлэх эрх чөлөөтэй болсон ч харигслалын анхны хохирогчид нь болцгоосон юм. Олон жилийн дарангуйлал унасан Тунис, Ливийн индекс мэдэгдэхүйц өслөө. Тунис 30 шатаар дээшлэн 134 дүгээр, Ливи зургаан шатаар дээшлэн одоо Казахстаны хамт 154-155 дугаар байрыг хуваалцаж байна.
Эргэлт гарсан Египетэд байдал тэс өөр. Засаглалд гарч ирсэн цэргийнхэн төрийн хяналт нь хэвлэлд суларсан ч сэтгүүлчдийн эсрэг харигслалаа зогсоогоогүй байгаа. Заримдаа тэдний шахалт дарамт нь Хосни Мубаракийн үеийнхээс ч ширүүсчээ. Арван нэг ба арванхоёрдугаар сар чөлөөт сэтгүүлчдэд хамгийн халтай үе болов. Үр дүнд нь Египетийн чансааг 127-гоос 166-д хүртэл буулгалаа.
“Харигслал гэдэг үгээр 2011 оныг нэрлэж болно. Чөлөөт мэдээлэл ардчилалтай зэрэгцэхгүй болсон тийм үе урьд өмнө нь байсангүй. Сэтгүүлчдийн үг эрх чөлөөний дайснуудын уурыг ингэж ихээр хүргэж байсан цаг үгүй. Хэзээ ч хэвлэл болон сэтгүүлчдэд халдсан халдлага ийм олон тоотой байсангүй” гэж “Хил хязгааргүй сурвалжлагчид” илтгэлдээ онцолжээ.
“Сөрөг хүчинд үг хэлэх бололцоог өгч тэдний эрмэлзлэлийг дэмжсэн олон хэвлэл мэдээллэл асар их төлбөрт уналаа. Мэдээлэл, мэдээнд хяналт тавих гэсэн Засгийн газрын эрмэлзэл улам тодорч, хэвлэлийн хувьд дарангуйлагч дэглэмд амьдрах нь амин чухал асуудал болоод байна” хэмээн хүний эрхийн төлөө тэмцэгчид дүгнэв. Өнгөрсөн жил сүлжээний сэтгүүлчдийн цэцэглэлтийн үе болсон бөгөөд интернэт хэрэглэгчид үймээнтэй орнуудаас мэдээлэл дамжуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Иран, Хятад, Сирийн эрх баригчдийн үйл ажиллагаа нь “арабын хаврын” халуурал тэдэнд нэвтрэхийн эсрэг байснаас “Хил хязгааргүй сурвалжлагчид” эдгээр орнуудын чансааг буулгажээ. Сэтгүүлчдийн эсрэг эдгээр орнуудад авч байгаа шахалтыг “Хил хязгааргүй сурвалжлагчид” “террорын ухаангүй мушгиа” хэмээн нэрлэсэн байв. Сирийн үймээн эхэлснээс хойш албан ёсны мэдээллийг нь үгүйсгэсэн мэдээ “иргэний сэтгүүлчдийн сүлжээгээр” дамжин тархаж байгаа юм. Жагсаалтын сүүлд байсан Сири одоо хамгийн харгис дэглэмтэй Хойд Солонгос, Туркмен, Эритрей зэрэг орнуудын өмнө л бичигдсэн байна. Монголын индекс буурч 35,37 оноотойгоор 179 орны 100-д нь бичигджээ. Ингэж ухарсан сэтгүүлчдийг гүтгэлэг гэж шүүх хандлага байгаа болон, тэднийг торгох гээд байдаг нь нөлөөлсөн байв. Мөн хэвлэл мэдээлэл цөөн тооны хүмүүсийн гарт орж байгаа нь бас нөлөөлөв.