Эх, хүүхдийн мөнгөний талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Эх, хүүхдийн мөнгөний талаар хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана. АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Орон нутгийн хурлын сонгуулийн тухай, Нийгмийн суурь тэтгэврийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн талаарх ажлын хэсгийн мэдээлэл, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн мэдээлэл, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай болон холбогдох хуулийн төслүүдээр ажлын хэсэг байгуулах, Валютын ханш болон бензин шатахууны үнийн өсөлтийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн мэдээлэл, Эхэд урамшуулал олгох тухай болон Хүүхдийн мөнгө олгох хуулийн төслүүдээр ажлын хэсэг байгуулах зэрэг асуудал хэлэлцэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм байна.

Харин МАН-ын бүлгийн хурлаар Олон хүүхэдтэй эхэд урамшуулал олгох, Өндөр настны тэтгэврийн зөрүүг арилгах, Суурь тэтгэвэр болон Шүүхийн тухай хуулийн төслийн ажлын хэсэг байгуулах, Тавантолгойн ордыг ашиглах атухай УИХ-ын 39 дүгээр тогтоол зэргийг хэлэлцэхээр болжээ.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж