УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнөөдөр, маргааш хоёр өдөр Төв, Өвөрхангай, Булган аймгийн отрын бүс нутагт ажиллах гэж байна. Тэрбээр цаг хүндэрч, хүйтний эрч нэмэгдэж буй энэ өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Рашаант сумын малчдын сууриар орж мал оторлолт, малчдын ахуй амьдрал, өвөлжилтийн байдалтай танилцан санал хүсэлтийг нь сонсох юм байна. Мөн УИХ-аас мал аж ахуй, хөдөө аж ахуйн талаар гаргасан бодлого, шийдвэрийг орон нутгийн иргэдэд таниулж сурталчлах аж.
УИХ-ын даргыг орон нутагт ажиллахад УИХ-ын гишүүн Су.Батболд, Д.Дондог, Ц.Цэнгэл. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, УИХ-ын даргын зөвлөх Д.Батмөнх, Б.Золбаяр, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Содномжамц нарын хүмүүс дагалдан ажиллахаар болжээ.
Д.ОЮУН