Сирид гарч буй мөргөлдөөний улмаас сүүлийн 10 сарын дотор наад зах нь 384 хүүхэд амь үрэгдээд байгааг ЮНИСЕФ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Рима Салех мэдэгдсэнийг Reuters дамжуулсан байна. Амь үрэгдсэн хүүхдүүдийн ихэнх нь 14 нас хүрээгүй эрэгтэй хүүхдүүд гэнэ. Салехийн хэлснээр насанд хүрээгүй 380 хүүхдүүдийг эрх баригчид баривчлан хорьж байна. Үүссэн хэрэг явдалд ЮНИСЕФ түгшин Сирийн эрх баригчдаас тэдний нэгдсэн Хүүхдийн эрхийн конвенцийг сахихыг шаардаж байгаа ажээ. Өмнө нь НҮБ-аас мэдэгдэхдээ 2012 оны эх гэхэд Сирид амь үрэгдэгсдийн тоо таван мянгаас давлаа гэсэн байна.
Ш.Мягмар