“Америкийн улс төрийн утсанд татагдсан 20 жил минь удахгүй болно. Үүнтэй холбоотой бүхий л хүндрэлийг тооцоод үзвэл та бүхэн намайг хэрхэн ядарсныг ойлгоно” гэж Клинтон Төрийн департаментын ажилтнуудад хэлснийг Вашингтоны Politico сонин иш татан өгүүлжээ.
Өмнө нь Төрийн нарийн бичгийн дарга 2012 оны сонгуулийн дараа өндөр тушаалд суухгүй зөвхөн эмэгтэйчүүд ба хүүхдийн эрхийг хамгаалах төслүүдэд ажиллана гэдгээ нэг биш удаа хэлж байв. Мөн тэрээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн сонгуулийн кампаниас зайлж чадахгүйгээ хүлээн зөвшөөрсөн байна. “Миний хувьд сонгуулийн үеэр хажууд байх нь хачирхалтай хэрэг болно” гэж тэр хэлээд дэд ерөнхийлөгчид нэр дэвшиж магадгүй гэдгийг үгүйсгэжээ. “Ажил үүргээ сайн гүйцэтгэж байгаа Жозеф Байдентай ажиллахдаа би баяртай байгаа” гэж тэр хэлэв. Үүний зэрэгцээ тэрээр улс төрийн өрсөлдөгч нарынхаа кампанийг сонирхоогүй бгэнэ. “Ганц ч маргааныг нь үзээгүй” хэмээн Клинтон дуугарчээ.