Шүүхэд шинээр программ хангамж нэвтрүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Шүүхэд шинээр программ хангамж нэвтрүүллээ

Улсын Дээд шүүхээс Монголын шүүхэд хэрэгжиж эхлээд байгаа шүүхийн мониторингийн ач холбогдол, хэрэгжилт, цаашдын зорилтын талаар өнгөрсөн  баасан гаригт мэдээлэл хийсэн юм. Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт Улсын Дээд шүүхээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мониторингийн төсөл хэрэгжүүлэх саналын анх 2008 онд тавьсан аж. Уг хүсэлтийн дагуу эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл гурван жилийн хугацаатай хоёр үе шаттайгаар төлөвлөгдсөн юм байна. Төслийн хүрээнд шүүхийн мониторингийн тогтолцоо буюу орчин үеийн менежментийн арга барилыг нэвтрүүлэхэд чиглэгдсэн олон талт ажил хийгдсэн аж. Тухайлбал, шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2009 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолоор “Монгол Улсын Шүүхийн мониторингийн үзэл баримтлал”-ыг батлан гаргажээ. Уг тогтоолоор шүүхийн мониторингийг хэрэгжүүлэхэд баримтлах үзэл баримтлал, хэргийн хөдөлгөөний менежментийг боловсронгуй болгох асуудал, түүнийг хэрэгжүүлэх түвшин, үе шатыг тодорхойлсон аж. Өнөөгийн шүүхэд энэ программ хангамжийг нэвтрүүлснээр шүүхийн шинэчлэлийн үйл ажиллагаанд тавьж буй зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн урьд өмнө хийгдэж байгаагүй шинэлэг ажиллагаа болно хэмээн шүүгчид хэлж байсан юм. Мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг орчин үеийн техник, технологийн дэмжлэгтэйгээр хөнгөвчлөх, түргэн шуурхай, ил тод болгох зорилтыг хэрэгжүүлж, хэргийн хуваарилалт, статистик мэдээ, иж бүрэн мэдээллийн сан, боловсронгуй бүртгэлийн болон хайлтын систем, ажил үүргийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх боломж бүхий дотоод хяналт тавих хяналтын системтэй болох аж.

Өнөөг хүртэл манай шүүхийн системд иймэрхүү программыг оруулж ирэх шаардлага зүй ёсоор тулгараад байсан нь үнэн. Бид энэ төслийн хэрэгжүүлэхдээ өөрсдийн боломж бололцоон дээр түшиглэн чадах чинээгээрээ ажилласаар ирсэний үр дүнд өнөөдрийн ажлыг эхлүүлж байна гэж хэлэхэд болно. Нөгнөөтэйгүүр энэхүү программ хангамжийг шүүхэд нэвтрүүлснээр шүүхийн байгууллага болон шүүхээр хэрэгээ шийдүүлж байгаа иргэдэд илүү их боломж цаг зав хэмнэр ач холбогполтой юм. ямар нэгэн явдал чирэгдэл болохгүйгээр компютертийн дэлгэцэн дээрээс л бүгдтйг харж мэдээлэл авах боломжтой болж байна гэсэн үг. энэ нт нэг үат ахшж байгаа хэрэг шү дээ хэмээн уг төслийн   ажлын хэсгийн гишүүн, Чингэлтэй дүүргийн шүүгч Э.Ариунаа хэлсэн юм. Одоо­гоор уг программ хангамжийг Чингэлтэй, Баянгол, Өмнөговь, Ор­хон аймгийн шүүхүүдэд нэвтрүү­лэх бэлтгэл ажил хийгдэж байгаа аж. Шүүхэд дээрх программ хангам­жийг нэвтрүүлсэнээр шүүхийн шинэч­лэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж буй зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн урьд өмнө хийгдэж байгаагүй шинэлэг ажиллагаа болж буйг ажлын хэсгийнхэн хэллээ. Түүнчлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанарт өөрчлөлт гарч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчих алдаа арилж, ажлын чанар сайжрах ач холбогдолтой юм байна.

Х.Нарангэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж