Назарбаев ард түмэндээ хандав

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Назарбаев ард түмэндээ хандав

Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өнгөрсөн баасан гаригт парламентын хоёр танхимын өмнө ард түмэндээ хандсан жил тутмын илгээлтээ уншжээ. Түүний үгийн гол утга санаа нь нийгмийн өөрчлөлтөд чиглэв.

Казахстаны нийгмийн шинэчлэлийг хийн гол зорилгоо тогтооход нарийн тооцоологдсон стратегийг боловсруулах ёстой хэмээн ерөнхийлөгч хэлсэн байна. Тухайлбал, амьдралын чанар чансааг  2030 хүртэл сайжруулах үндэстний хөтөлбөр хэрэгтэй бөгөөд үүнд 5-10 жилийн дотор хүн бүрийн хангамжийн тодорхой төвшинд хүрэхийг заасан байх учиртайг Назарбаев онцолжээ. Тэр нь сэтгэлд хүрэхээр ажил ба байр сууц, чанартай эмнэлэг, боловсрол байх ёстой гэж тэр хэлэв.

Илгээлтэд хөдөө орон нутгийн асуудлыг хөндсөн бөгөөд залууст ажил өгөн тэднийг хөдөө орон нутагт тогтох боломжоор хангах талаар байгаа юм. Хурдан хөгжин тэлж буй хотуудад сурахаар явж байгаа залууст тодорхой хөтөлбөр, ажил  байр сууц, ажил хэрэгтэйг тэр онцолсон байна.

Эмнэлгийн  технологи, дэд бүтцийг хөгжүүлэн эхийн болон нялхасын  эндэгдлийг багасгах хэрэгтэйг баримтад заасан байна. Мөн Казахстаныг компьютержуулах бүх нийтийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж төлөвлөжээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж