Улаанбаатарт 32 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 32 хэм хүйтэн байна



2012 оны 01 дүгээр сарын 30-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс  нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 30-35 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар 23-28 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 19-24 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. 23-25 градус хүйтэн байна.  Өглөө 05 цагт Улаанбаатарт : 35 градус  хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын  даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2012 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

2,3-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 31-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 41-46 градус, өдөртөө 28-33 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 38-43 градус, өдөртөө 25-30 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

http://www.tsag-agaar.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж