АТГ-аас сар бүр сэтгүүлчидтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2012.01.29-нд нийтлэгдсэн

АТГ-аас сар бүр сэтгүүлчидтэй уулзана

АТГ-ынхан сар бүрийн 25-ны өдөр сэтгүүлчидтэй уулзаж, улсын нууцад хамаарахаас бусад мэдээллийг нээлттэй өгч байхаар болов. Тус газрын Хяналт шалгалт, дүн шижилгээний хэлтсийнхний өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлдэг 270 орчим албан тушаалтны 17 хувь, төрийн болон нутгийн захиргааны 121 байгуулллагад бүртгүүлдэг 58 мянган албан тушаалтны 20800 буюу 35.8 хувь нь бүртгүүлж байгаа аж. Өнгөрсөн жил ХОМ-ийг хянан шалгаж, зөрчил гаргасан 200 гаруй албан тушаалтанд хариуцлага тооцох албан тоот илгээснийг хуулийн дагуу шийдвэрлүүлсэн байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж