“Оскар”-ын шагналд нэр дэвшээд буй “The Artist” киноны “жүжигчин” Uggie нэртэй нохой тэтгэвэртээ гарах цаг нь болсон гэж эзэн нь ярьжээ. Нохойн эзэн Омар Вон Мюллер “Life and Style” сэтгүүлд “Jack Russell terrier үүлдрийн 10 настай Uggie дахин кинонд тоглохгүй” гэжээ. Тиймээс Uggie энэ удаагийн “Оскар”-ын наадмын ёслолд сүүлчийн удаа оролцох бололтой. Нохой “The Artist” кинонд жүжигчин Жан Дюжардины хамгийн сайн нөхөр болж хамтран тоглосон билээ. Uggie нохой кино, телевизийн бүтээлд чадварлаг тоглосон нохойнд олгодог “Golden Collar Awards”-аас хоёр удаа шагнал хүртэж байжээ. Хэдийгээр Uggie “гавьяаны амралтаа” авч байгаа боловч түүний дүү Dash кино урлагт хүчээ үзэхээр бэлтгэл сургуулилтаа хийж байгаа гэж эзэн нь ярьсан байна.
Н.Энх