Найруулагч Стивен Спилбергийн кино “War Horse” энэ жилийн “Оскар”-ын наадамд нэр дэвшсэнээс хойш эх зохиол нь Их Британид анх удаа борлуулалтаар тэргүүлж эхэлжээ. Их Британийн зохиолч Майкл Морпургогийн “War Horse” хэмээх хүүхдийн зохиол эх орондоо анх 1982 онд хэвлэгдсэн бөгөөд 2007 онд ижил нэрээр дэлгэцийн бүтээл болон гарчээ. 25 жилийн өмнө анх хэвлэгдсэн уг зохиол Их Британид сүүлийн хоёр долоо хоногийн дотор 30 мянган хувь борлогдож, хамгийн их гүйлгээтэй ном болж хувираад байгаа гэнэ. Уг зохиол анх 1982 онд хэвлэгдсэн цагаас хойш 2007 он хүртэл 50,000 хувь л зарагдсан юм. Зохиолын хэвлэсэн “Egmont Press” хэвлэлийн газрын эзэн "Уншигчид энэ зохиолд их дуртай. Тиймээс бид заавал хэвлэх ёстой сонгодог зохиолын тоонд оруулсан” гэж ярьсан байна. 2011 онд бестселлер болж байсан зохиолуудаас Дэвид Николсын “One Day”, Кэтрин Стокеттын “The Help”, Жонн Ле Кэррийн “Tinker Tailor Soldier Spy” болон Элизабет Гилбертийн “Eat, Pray, Love” зэрэг ном дэлгэцийн бүтээл болсон юм.
Н.Энх