Деми Мур хар тамхи татжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.29-нд нийтлэгдсэн

Деми Мур хар тамхи татжээ

“Сүнс” киноны дүрээр үзэгчдийн хайртай жүжигчин болсон Деми Мур өнгөрсөн даваа гаригт хар тамхины төрлийн зүйл татаж, татаж унасан тухай түргэн тусламжийн дуудлагад бичигдсэн гэнэ. Жүжигчнийг шалан дээр ухаангүй хэвтэж байхад нь найз нь орж ирсэн аж.  Өнгөрсөн арваннэгдүгээр сард 15 насаар дүү нөхрөөсөө салснаас  хойш жүжигчин бүсгүй сэтгэлийн гүн хямралд орсон байна. 911-ийн оператор найзаас нь “Түүний амьсгал хэвийн байна уу?” гэж асуухад найз нь “Үгүй, тэр чичирч, татаж байна” гэсэн ярианууд дуудлагад бичигджээ.  Оператор түүнээс Деми Мур хар тамхи татсан уу гэж асуухад тэрбээр “Тийм ээ, гэхдээ марихуан биш, гэхдээ хар тамхитэй төстэй юм байна” гэжээ. Холливудын “хатуу самар” Брюс Уиллистэй гэрлэж, гурван охин төрүүлсэн жүжигчин Деми Мур 2005 онд жүжигчин Эштон Катчертэй гэрлэсэн билээ. Гэвч залуу нөхөр нь түүнийг араар тавьснаас болж, тэд гэрлэлтээ цуцлуулсан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж