Н.Мөнх-Оргил Дээд шүүхэд гомдол гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.01.29-нд нийтлэгдсэн

Н.Мөнх-Оргил Дээд шүүхэд гомдол гаргажээ

Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлж, хэргийн ул мөрөө баллахын тулд онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Н.Мөнх-Оргил Дээд шүүхэд гомдол гаргажээ. Тэрбээр шат, шатны шүүхээс хоёр дахь удаагаа цаазын  ял  сонссон ч давж заалдсаар байгаа юм. Дээд шүүх түүний гомдлыг өмнө нь хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан билээ. Энэ удаа хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцвэл энэ хэрэг эцэслэн шийдэгдэнэ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Чингэлтэй дүүргийн шүүхэд Н.Мөнх-Оргилыг  хоёр дахь удаагаа шүүж, дахин цаазын ял оноосон. Түүнийг эрүүгийн хуулийн 125.2 буюу бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, энэ хэргийг давтан үйлдсэн, 126.3 буюу насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн  91.2.6 91.2.10, 91.2.15-д зааснаар  буюу  гэмт хэргээ нуун далдлах зорилгоор, санаатайгаар, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж амь насыг нь хөнөөсөн үндэслэлээр буруутган ялласан. Мөн найман настай охиныг хүчирхийлж амийг нь егүүтгэснээс гадна Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны гурван охин хүчирхийлсэн гэм буруутай гэж үзэж байгаа. Гэвч тэрбээр “Би гэмт хэрэг үйлдээгүй, хэлмэгдүүлж байна” хэмээн хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн хяналтын шатанд гомдол гаргасан байна.

С.Отгон

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж