“Хүн аалз” киноны од Холливудын жүжигчин Жеймс Франко өөрийн вэб сайтдаа муу нэрээр алдартай Өмнө Калифорни мужийн их сургуулийн оюутнуудын шоуны амьдралыг цувралаар харуулсан гэнэ. Жүжигчин эр “Төгсөгчид” нэртэй цуврал видео бичлэгээр оюутнуудын зугаа цэнгэлийг харуулсан нь тус сургуулийн оюутнууд болон багш нарт огт таалагдаагүй аж. Видео бичлэгт жилийн 50 мянган ам.долларын төлбөртэй тус сургуулийн оюутнуудын бусдад харуулахыг тэр бүр хүсээд байдаггүй архи, согтууруулах ундаатай үдэшлэг, садар самуун болон цагдаа нарт баривчлагдаж буйг харуулсан байна. Тэр бүү хэл их сургуульд ялгаварлан гадуурхалт, доог тохуу байдгийг харуулсан, тарган охидыг залуус үдэшлэгт оролцуулахаас татгалзаж буй бичлэгийг ч тус сайтад тавьжээ.
Н.Энх