Бин Ладеныг баривчлахад тусалсан эмчийг урвагч гэжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.29-нд нийтлэгдсэн

Бин Ладеныг баривчлахад тусалсан эмчийг урвагч гэжээ

Осама Бин Ладеныг баривчилсан тусгай ажиллагаа явуулахад тагнуулын үнэтэй мэдээлэл өгсөн пакистан эмчийн хувь заяанд АНУ-ын Батлан хамгаалахын Төрийн нарийн бичгийн дарга Леон Панетта ихэд санаа зовж байгаа гэнэ. Доктор Шикал Афридийг өнгөрсөн оны тавдугаар сард Пакистаны Абботтабад хотоос баривчилсан аж. Пакистаны тал түүнийг АНУ-ын Тагнуулын төв газарт ажиллаж байсан хэмээн буруутгаж, эх орноосоо урвасан гэж ялласан байна. АНУ-ын Батлан хамгаалахын Төрийн нарийн бичгийн дарга Леон Панетта зартай алан хядагчийг баривчлахад мэдээллээр хангаж байсан эмчийг баривчилсан нь алдаа байсан гэж гэж мэдэгдсэн байна. Осама Бин Ладеныг Пакистанаас баривчилсны дараа АНУ, Пакистан олон улсын өмнө эвгүй байдалд орсон. Леон Панетта Америкийн “CBS” телевизийн “60 Minutes” нэвтрүүлэгт оролцохдоо “Пакистаны тал эмч Шикал Афридийг баривчилж, ялласан нь харамсалтай. Гэвч Шикал Африди Пакистанаас урваагүй. Учир нь Пакистан, АНУ терроризмын эсрэг хамтдаа тэмцэж байсан. Тиймээс алан хядагчийг баривчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүнийг яллах нь шударга бус хэрэг” гэж ярьжээ.

АНУ-ын Тагнуулын төв газар Осама Бин Ладеныг Пакистанд бүгэж байгааг нотлохын тулд хуурамч вакцинжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, Абботабад хотын оршин суугчдаас ДНХ-ийн шинжилгээ авсан гэх мэдээлэл цацагдаж байсан юм. АНУ-ын тусгай албад эмч Шикалын тусламжтай уг вакцинжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн эсэх нь нотлогдоогүй аж. Эмч Шакилыг суллуулах асуудлаар Вашингтон Пакистантай тохиролцохыг хичээж байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж