Араб лигийн шинжээчдийг Сириэс татжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.29-нд нийтлэгдсэн

Араб лигийн шинжээчдийг Сириэс татжээ

Сирид эрх баригчдыг эсэргүүцэгчид болон цэргийнхний хоорондох мөргөлдөөн ширүүсч, хүчирхийлэл, аллага улам гаарч байгаа тул Араб лигийн шинжээчид тус улсаас явж байна. Харин олон улсын ажиглагчид Сирид үлдэх гэнэ. Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Ассад гал зогсоох амлалтдаа хүрч,  хүчирхийлэл, аллага намдсан эсэхт хяналт тавихаар Араб лигээс томилсон шинжээчид өнгөрсөн арванхоёрдугаар сард Сирид очсон билээ. Гэвч байдал дээрдэх биш улам хурцдаж байгаа тул Араб орнууд шинжээчдээ татаж эхэлсэн байна. Харин Сирийн эрх баригчид Араб лигийг улс орнуудыг улс орны асуудалд хөндлөнгөөс оролцож байна гэж буруутгажээ. Сирийн дотоодын хямрал улам дордож, хүчирхийлэл улам газар авч байгаа тул Араб лигийн шинжээчдийг нэн даруй татахаар шийдсэн талаар тус лигийн Ерөнхий нарийн бичгийн дарга Набил эль-Араби мэдэгджээ. Олон улсын ажиглагчид Араб лигийн шинжээчид тус улсаас гарах болсонд гайхахгүй байгаа бөгөөд Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Ассад цаг хожиж буй арга заль гэж бичиж байна.  Араб лигийн шинжээчдийг тус улсад очсоноос хойш мөргөлдөөний үеэр 200 гаруй хүн амиа алджээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж