Оршин суугчдад туслах уриалга гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.01.29-нд нийтлэгдсэн

Оршин суугчдад туслах уриалга гаргажээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 14 байрны 26 тоотод өнгөрөгч долоо хоногт таван литрийн баллонтой хийн түлш дэлбэрсний улмаас ахуйн том осол гарсан билээ. Тус байранд хүн амьдрах боломжгүй гэсэн  мэргэжлийн  байгууллагын урьдчилсан дүгнэлт гарсан тул бүх айлууд хамаатан садныдаа амьдарч байгаа юм. Гэртээ тайван амьдрах боломжгүй болсон оршин суугчдад байр түрээслэхээс эхлээд санхүүгийн хүндрэлтэй асуудал тулгарсан байна. Тиймээс Дархан-Уул аймгийн Улаан Загалмайн хорооноос "Дарханчууд аа, дэлбэрэлтэд өртсөн 14 дүгээр байрны иргэддээ тусалцгаая” хандивын хөдөлгөөнийг энэ сарын 30-наас эхлэн өрнүүлэхээр болжээ. Оршин суугчдад ямар  шугамаар туслах талаарх мэдээллийг 99907856, 89177856 утсаар авч болох юм байна.

Ослын газарт мэргэжлийн байгууллагын шинжээч,  улсын байцаагчид ажиллаж,  тухайн газыг түгээсэн “Дашваанжил” компанийн хариуцлагагүй байдал осол гарахад нөлөөлсөн талаар мэдээлсэн юм. Гэхдээ эцсийн дүгнэлт гараагүй байна. Иргэдийн зүгээс шинжээчийн эцсийн дүгнэлтийг хүлээж байгаа учир мэргэжлийн байгууллагынхан 16-17 хоногийн  дотор хариуг  гаргахаар ажиллаж байгаа аж.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж