2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн эмх замбараагүй байдлыг албадан тараах ажиллагааны явцад галт зэвсгийн улмаас дөрвөн хүний амь нас хохирсон, зургаан хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан гэх хэрэгт буруутгагдсан цагдаагийн алба хаагчдын хэргийг нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлээд байсан билээ. Нийт 30 хавтаст хэрэгтэй танилцахад хугацаа шаардлагатай байгаа учир шүүгч хэрэгтэй танилцах хугацааг 30 хоногоор сунгажээ. Ирэх сарын сүүлээр уг хэргийн шүүх хурлын тов гарах бололтой. Уг хэрэгт яллагдагчаар татагдсан нэр бүхий дөрвөн хүнийг Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар ”Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.
С.Отгон