
Булган аймгийн ИТХ, ЗДТГ-аас 2011 оныг “Иргэдийн оролцоо, ил тод байдлыг өргөтгөх жил” болгон зарласан бөгөөд аймгийн удирдлагууд өнгөрөгч пүрэв гаригт жилийн ажлаа дүгнэн тайлагнаж тухайн жилийн ажлын хүрээнд хийсэн ажлаар нь хэлтэс агентлагуудыг байр эзлүүлэхэд Булган аймгийн Татварын хэлтэс нэгдүгээр байрт шалгарч, өргөмжлөл, нэг сая төгрөгөөр шагнуулсан байна.