Туул голд минж нутагшуулна

Хуучирсан мэдээ: 2012.01.29-нд нийтлэгдсэн

Туул голд минж нутагшуулна

Улаанбаатар хотын төлөөлөгчид ОХУ-ын Киров хотод байдаг Оросын ан олзворын аж ахуй болон үржүүлгийн хүрээлэнгээр зочилжээ. Энэ үеэрээ тэд ОХУ-ын талаас 30 минж худалдаж авах хүсэлтээ илэрхийлсэн байна. Учир нь минж байгалийн нөхөн сэргээлтэд хамгийн сайн тусалдаг учраас ийн санал тавьсан аж.

 Харин Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Игорь Домский “Туул голын ус сүүлийн жилүүдэд эрчтэй татарч байна. Улаанбаатар хотын өмнө экологийн асуудал хурцаар тавигдаж байна. Монголын талын албаныхан энэ асуудлыг шийдэхэд биднийг туслахыг хүссэн юм. Харин үүнийг олон янзаар шийдэж болно. Тэдгээрийн хамгийн боломжтой буюу аюулгүй арга бол минжийг татан оролцуулах” гэсэн байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр “Минж бол байгалийн хамгийн сайн “усны техникч”.  Тэд усны хаалт, боомт барьдаг учраас голын усны төвшин нэмэгддэг. Минж байгаа газар нутагт ургамал ногоо болон мод арвин ургадаг. Киров мужийн минжнүүд өөрийн тансаг үсээрээ дэлхийд алдартай төдийгүй мөн байгальд сайн дасан зохицох чадвартай байдаг” гэжээ. Харин манай улсад минж цөөхөн байдаг бөгөөд манай улсын нутаг дэвсгэрийн 90 хувьд нь минж  огт байдаггүй байна. Иймээс минжийг нутагшуулж байгаль орчинд эергээр ашиглах хэрэгтэйг албаны хүмүүс хэлсэн байна. Хамгийн гол нь минж бол маш хурдан үрждэг амьтан юм байна. Тиймээс энэ зун гэхэд Туул голд минж нутагшиж эхлэх бөгөөд эхний төсөл амжилттай хэрэгжвэл Монголын томоохон гол мөрнүүдэд Кировын минжийг нутагшуулах ажлыг хийх юм байна.

http://mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж