Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 30-35 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар 23-28 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. 24-26 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт : 35 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 88 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn