ИЗН-ын наймдугаар Их хурлаар яг одоо намын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэж байна. Намын дүрэмд өөрчлөлт оруулсны дараагаар олны хамгийн их анхаарал татаж буй намын даргыг шинээр сонгох санал хураалт болох учиртай. Санал хураалтыг нууцаар зохион байгуулна. Одоогоор намын даргад хэн, хэн нэрээ дэвшүүлэх вэ гэдэг нууц байна. Гэхдээ УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Энхбат, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл нар намын даргад нэрээ дэвшүүлнэ гэх албан бус мэдээ ч байна.
Ямар ч байсан өнөөдөр 13.00 цагийн орчимд наймдугаар Их хурлаа эхлүүлсэн ИЗН-ынхны хувьд намынхаа нэрийг өөрчлөөд байна. Ингэснээр тус нам өнөөдрөөс эхлэн Иргэний зориг Ногоон нам гэсэн нэртэй болоод буй. Түүнийгээ дагуулаад туг билигдлээ ч шинэчлээд байгаа билээ. Мөн энэ удаагийн хуралдаанаас Үндэсний зөвлөлийн гишүүдийг шинэчлэн батлах юм.
Г.Дарь