Асгатын мөнгөний орд руу зам тавина

Хуучирсан мэдээ: 2012.01.28-нд нийтлэгдсэн

Асгатын мөнгөний орд руу зам тавина

Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Асгатын мөнгөний орд руу авто зам тавихаар төлөвлөжээ. Ямартай ч энэ оны улсын төсөвт 3.5 тэрбум төгрөг суулгаж өгсөн юм байна. Уг нь энэ орд руу авто зам тавих асуудал 10 гаруй жилийн тэртээ тавигдаж байсан аж. Тухайн үед Арабын орнуудын Абудабигийн сангийн төлөөлөгч Едаман, Мухамед нар Баян-Өлгийд хүрэлцэн очоод зам тавих боломжийг судлан,  26 сая ам.доллараар санхүүжүүлэхээ амлаад явсан ч сураг тасарсан байсан гэнэ. Харин энэ удаад төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө тусгасан хойно ямар ч ажил авто зам барих ажил эхлэх нь ээ гэж баян-өлгийчүүд найдах болжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж