Улаанбаатарчуудын хүнсний хэрэгцээнд зориулж 12 мянган тонн мах нөөцөлсөн бөгөөд түүнийг өргөтгөсөн худалдаагаар дамжуулж хэрэглэгчдэд хүргэх ажил өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү өргөтгөсөн худалдаа нийслэлийн найман дүүргийн томоохон хүнсний захуудыг түшиглэн зохион байгуулагдаж буй юм. Иргэдийн хувьд нөөцийн махыг хониныхыг гулуузаар авах боломжтойн зэрэгцээ хэсэгчлэн савласан байдлаар авах бололцоог ч олгоод байна. Үхрийн мах нэг кг-ыг нь 3500, хониных 3200, ямааныхыг 2600 төгрөгөөр тус бүр худалдаалж байна. Өнгөрсөн жил худалдаалж байсан нөөцийн махны үнэтэй харьцуулахад бараг ойролцоо, 100-200 төгрөгийн нэмэгдэл л бий юм.
Хэрэглэгч та бүхэн нөөцийн махыг дараах газруудад очиж худалдан авч болно.