
Харин “ангийнхан” нь түүнийг “УИХ-д удаа дараа сонгогдсон түшээ гээд л тодроод байдаг хэрнээ одоо хэр нь кнопоо дарж сураагүй шүү” гэж цаашлуулахад хүргэж байв. Гэвч Л.Гүндалай гишүүн гандан буурсангүй Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон бусад таван сайдад нэгбүрчлэн асуулт тавьж, саналаа хэлж санаагаа амраасан юм. Ямарсайндаа л Л.Гантөмөр гишүүн “Л.Гүндалай, одоо болсон шүү” гэвэл “Хэ хэ болоогүй, ээ асууна” гэж зөрүүдэлж суух вэ дээ. Түүнгүй бол ч УИХ заримдаа гуниг царайлдаг нь нууц биш.
Г.Дарь