Хорин жилийн ойг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2012.01.28-нд нийтлэгдсэн

Хорин жилийн ойг тэмдэглэв

Монгол, Украины хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан Украин Улсаас Монгол Улсад суугаа /хавсран/ Онц бөгөөд бүрэн эрх элчин сайд Юрий Васильевич Костенко өчигдөр ГХЯ-анд хэвлэлийн бага хурал, хүндэтгэлийн хүлээн авалт хийлээ.  Мөн Украины тухай гэрэл зургийн үзэсгэлэнг ГХЯ-нд гаргав.   Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Элчин сайд Юрий Васильевич Костенког хүлээн авч уулзан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн онд Украинд хийсэн төрийн айлчлал нь хоёр орны олон жилийн найрсаг харилцааг улс төр, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг салбаруудад хөгжүүлэн бэхжүүлэхэд чухал түлхэц болсныг дурдаад, цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Элчин сайд Юрий Васильевич Костенког хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласныг үнэлж Монгол, Украины хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан “Алтан гадас” одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга гардуулсан байна гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж