УИХ-аас таван сайдыг томилж дууссаны дараа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, С.Батболдын танхимынханд хандан “Засгийн газар УИХ-д нүүрээ харуулах гэж гүйгээд байх шаардлагагүй. Тэр тусмаа хууль, тогтоомжийн төсөл, бодлого гэсэн баримт бичиг барьж гүйгээд, “Энийг л батлаад өгчихвөл манай яамны ажил амар болчих гээд байна” гэсэн байдлаар ажилламааргүй байна. Харин ард түмэнд нүүрээ харуулж амьдралын гүнд орж ажиллах нь чухал” хэмээн захисан юм. Энэ үгийг УИХ-ын гишүүд ч дэмжиж “Манай Дэмбээ дарга ч голоор нь сайхан хэллээ шүү” гэж уухайлж байв.
Засгийн газрын хувьд энэ долоо хоногийн лхагва гаригт ээлжит хуралдаанаа хийх ёстой байсан ч, танхимын сайдын ирц хүрэхгүйгээс тодорхойгүй хугацаагаар хойшлуулахад хүргэсэн юм. Харин өчигдрөөс Засгийн газар 14 сайдтайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой болсон билээ. Тиймээс ирэх даваа гаригт Засгийн газрын хуралдаан зарлагдаж мэдэх талтай байгаа юм.
Г.Дарь