Sharp компани ер бусын хэлбэртэй Q-pot SH-04D смартфоныг Японы зах зээлийн худалдаанд гаргасан тухай ferra.ru сайт мэдээлэв. Хар шоколад хэлбэртэй смартфон Q-pot SH-04D, цэнэглэгч болон хайрцаг нь бүгд шоколад хэлбэртэй бөгөөд ус нэвтрэхгүй материалаар хийгджээ. Бусад үзүүлэлтийн хувьд мэдрэмтгий дэлгэц, Qualcomm MSM8255 1 ГГц процессор, 512 МБ үйлдлийн санамж болон 540х960 пиксель камертай юм. 127 гр жинтэй, 119х60х12,3 мм хэмжээтэй Android 2.3 үйлдлийн системтэй энэ утас худалдан авагчдын сонирхлыг ихэд татаж байна.
Н.Тунгалаг