“Уолл стритийг эзэл” Давост үймээн дэгдээв

Хуучирсан мэдээ: 2012.01.28-нд нийтлэгдсэн

“Уолл стритийг эзэл” Давост үймээн дэгдээв

Швейцарийн Давост болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр “Уолл стритийг эзэл” хөдөлгөөний гишүүд 20 минутын турш эмх замбараагүй байдал үүсгэсэн тухай вести.ру сайт мэдээллээ. Чуулга уулзалтын төлөөлөгчид Евро бүсийн хувь заяаг хэлэлцэж буй юм. АНУ-ын Сангийн Сайд Тимоти Гайтнер европын орнуудын тэргүүнүүдийг эдийн засгийн хямралыг давахын тулд нэгдэж, эдийн засгийг хамгаалах санхүүгийн хүчирхэг системийг бий болгохыг уриалсан байна. Энэ үеэр зохиосон “Уолл стритийг эзэл” хөдөлгөөний идэвхтнүүдийг урьсан нээлттэй хэлэлцүүлгийн  эхэнд тэд лоозон барьж хашгиралдан, чуулга уулзалтын ажлыг саатуулсан аж. Тиймээс зохион байгуулагчид тэднийг урьснаа “Зөв санаа байсангүй” хэмээн үзжээ.  

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж