Японд 5,2 магнитудын газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2012.01.28-нд нийтлэгдсэн

Японд 5,2 магнитудын газар хөдлөв

Бямба гаригийн өглөө орон нутгийн цагаар 07 цаг 43 минутад Японы зүүн хэсэгт 5,2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай АНУ-ын Геологийн албанаас мэдээллээ. Газар хөдлөлтийн цөм нь газрын 26,4 км гүнд байсан бөгөөд цунамигийн аюул болоогүй байна. Нийслэл Токио хотоос 73 км болон Яманаси мужийн Кофу хотоос 40 км зайтай газарт гүний чичиргээ мэдэгдсэн аж.  Одоогоор эвдрэл сүйрэл болж, хүн гэмтсэн мэдээ ирээгүй байна.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж