Т.Мөнхтуяа хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.28-нд нийтлэгдсэн

Т.Мөнхтуяа хүрэл медаль хүртлээ

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран-при” болон И.Ярыгиний цомын төлөөх хүнд жингийн бөхчүүдийн олон улсын тэмцээн ХХIII дахь удаагаа ОХУ-ын Красноярск хотод И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд болж байна. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 55, 74, эмэгтэйчүүдийн 51, 59, 67 кг-ийн жингүүдийн барилдаан болж, манай таван бөх барилдсанаас 59 кг-ийн жинд “Хангарьд” клубын бөх Т.Мөнхтуяа хүрэл медаль хүртсэн байна. Энэ жинд 12 бөх барилдсанаас залуу бөх Т.Мөнхтуяа эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөх Любовь Оленковаг ялж, хэсгийн аваргын төлөө барилдаанд тус жинд алтан медаль хүртсэн ОХУ-ын тамирчин А.Половневад ялагдсанаар дахин нэг барилдаан хийж,  хүрэл медалийн эзэн болсон байна.

Тэмцээний дүн:

Эрэгтэй:

55 кг       

1. Жамал Отарсултанов /ОХУ, европийн хошой аварга/
2. Нариман Исрапилов /ОХУ, 2009 оны европийн аварга/
3. Артас Санаа /ОХУ/
3. Александр Богомоев /ОХУ/

74 кг    
  
1. Денис Царгуш /ОХУ, дэлхийн хошой аварга/
2. Адам Сайтиев /ОХУ, олимпийн аварга, дэлхийн хошой аварга/
3. Даурен Куруглиев /ОХУ/
3. Анидар Гедуев /ОХУ/

Эмэгтэй:

51 кг 
     
1. Рисако Каваи /Япон/
2. Алена Адашинская /ОХУ/
3. Екатерина Краснова /ОХУ, 2009 оны европийн аварга/
3. Жессика Медина /АНУ/

59 кг       

1. Анна Половнева /ОХУ, 2007 оны европийн аварга/
2. Анастасия Григорьева /Латви, европийн аварга/
3. Тунгалагийн Мөнхтуяа /Монгол/
3.Анна Василенко /Украин/

67 кг       

1. Сара Досе /Япон, залуучуудын дэлхийн аварга/
2. Юлия Бартновская /ОХУ, 2009 оны ДАШТ-ний мөнгөн медальт/
3. Наталья Куксина /ОХУ, 2007 оны ДАШТ-ний хүрэл медальт/
3. Татьяна Захарова /Казахстан/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж