УИХ-ын Тамгын газраас гаргасан мэдээллээр 76 гишүүнээс гурав нь өвчтэй, найм нь УИХ-аас томилолт өвөртлөн гадаад орныг зорьжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн З.Алтай, П.Алтангэрэл, Ц.Батбаяр, Я.Батсуурь, Д.Очирбат, Ц.Сэдванчиг нарын зургаан гишүүн Тайландад ажиллаж буй бол Сангийн сайд асан УИХ-ын гишүүн С.Баярцогт Испанийг зорьжээ. Мөн УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг Франц улсад ажиллаж байгаа гэх мэдээллийг энэхүү ирцээс харах боломжтой. Тэд ирэх сарын 1-нд бүгд Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх юм байна. Харин бие чилээрхэж чөлөө авсан гишүүд бол Д.Арвин, С.Баяр, О.Чулуунбат нар ажээ. УИХ-ын намрын чуулганыг завсарлуулах хугацаа ойртож буй тул тойргоо зорьсон гишүүн байхгүй байна.
Г.Дарь