Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны анхны хурал өчигдөр боллоо. Уг хуралдаанаар Нийслэл, дүүргийн өмчид эд хөрөнгө бүртгэх тухай, Нийслэлийн соёл урлагийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний тухай,Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Өмч балансаас баланст шилжүүлэх тухай, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдын хурлын 2010 оны 123 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай зэрэг холбогдох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.
Нийслэлийн хэмжээнд нийт хэрэглэх боломжгүй болсон 1200 гаруй цахилгаан шат байдаг. Тэгвэл энэ жил улсын төсвөөс 5,5 тэрбум төгрөгийг 640 гаруй цахилгаан шатыг засварлахаар шийджээ. Мөн Нийслэлийн соёл урлагын газраас Нийслэлийн соёл, урлагийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний тухай тогтоол оруулсан. Тэргүүлэгчдийн зүгээс уг тогтоолд ихээхэн талархалтай хандаж тогтоолыг баталсан. Уг ажлыг хэрэгжүүлэхэд захын дүүрэг болон алслагдсан дүүргийн иргэдэд хүрч ажиллахыг үүрэг болголоо.