Гурван давхар байшинтай ойролцоо хэмжээ бүхий солир баасан гаригийн орой дэлхийгээс 60 мянган км зайтай зөрсөн тухай РИА Новости мэдээлэв. Энэ солир ирэх оны аравдугаар сард мөн дэлхийн хажуугаар өнгөрөх бөгөөд харин зай нь ойртож, 54 мянган км болох талаар эрдэмтэд тооцоолоод байгаа юм. АНУ-ын Catalina Sky Survey ажиглалтын төв энэ солирыг өнгөрсөн лхагва гаригт харсан бөгөөд дараа нь Mt. Lemmon болон Magdalena Ridge ажиглалтын станцуудаас солирын ойртолтыг баталгаажуулсан байна.
Энэ солир нь дэлхийд аюул учруулж болзошгүй сансрын биетүүдийн жагсаалтад ордоггүй бөгөөд ийм хэмжээний солир агаар мандалд орж ирвэл шатаж үгүй болдог гэж эрдэмтэд болон одон орон судлаачид хэлжээ. Дөрөвдүгээр сарын 25-нд дэлхийд 10,4 мянган км зайтай солир мөн зөрөх аж.
Н.Тунгалаг