Насанд хүрсэн 10 оршин суугч тутмын нэг нь Олимпийн наадмын үеэр гадаад руу явах бодолтой байгаа бөгөөд тэд спортын хөгжөөн дэмжигчдийн чимээ шуугианаас дайжих хүсэлтэй байгаа гэнэ. Түүнчлэн 65-аас дээш насны британчуудын 22 хувь нь долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 12-ны хооронд буюу Олимпийн наадмын үеэр улс орноо орхин, гадагш гарахаар шийдээд байгаа ажээ. Хүн амын 11 хувь нь гэртээ телевизээр тав тухтай байдлаар тэмцээн, уралдаан үзэх хүсэлтэй байгаагаас гадна Их Британийн хүн амын гуравны нэг нь олимпийн наадмын үеэр “Амрахгүйгээр ажлаа хийнэ” гэж асуулгад хариулсан байна. Ингээд хүн амын ердөө таван хувь нь уралдаан, тэмцээн болон олимпийн арга хэмжээнд оролцох хүсэлтэй байгааг асуулга харуулаад байна. Тиймээс судалгаа хийгсэд хүн амын дунд тэр тусмаа залуучуудын дунд олимпийн наадмыг сурталчлах хэрэгтэй гэж үзжээ.
Лондончууд олимпийн үеэр “гэрээ орхино”
Лондон хотын оршин суугчид энэ онд болох Олимпийн наадмын үеэр хотдоо байх сонирхолгүй байгаагаа санал асуулгаар илэрхийлсэн тухай ИТАР-ТАСС мэдээлэв.
Н.Тунгалаг