Францын тэргүүн хатагтай одоо төрийн арга хэмжээнд оролцож эхэлсэн тухай рамблер.ру сайт мэдээллээ. Урьд модель байсан Карла Бруни гурван сарын өмнө төрсөн ч биеийн галбиртаа гайхалтай анхаарал тавьж чаддагаа Елисейн ордонд болсон арга хэмжээний үеэр харуулсан юм. Одоо 44 настай тэргүүн хатагтай жаахан турсан ч амарсан байдалтай харагдаж байсан аж. Францын Ерөнхийлөгч тэргүүн хатагтайтай хөтлөлцсөөр ёслолын арга хэмжээнд ирсэн гэнэ.
Н.Тунгалаг