Сайдууд ажлаа хүлээж авлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.28-нд нийтлэгдсэн

Сайдууд ажлаа хүлээж авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр 19.55 цагийн орчимд таван сайдыг томилж дууссанаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нар яам бүрт хүрэлцэн очиж, ажлыг нь хүлээлцжээ. Ингэснээр Сангийн сайд Д.Хаянхярваа, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж нар яамандаа хүрэлцэн очиж, ажлаа хүлээж авсан байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар нар ажлаа хүлээж авчээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж