Дэлхийн сая сая уншигчдын шимтэн уншдаг бэстселлер “Twilight” цувралын эхний гурван боть монгол хэлээр хэвлэгдэн, олны хүртээл болсон билээ. Тэгвэл уншигчдыг удаан хүлээлгэсэн Америкийн зохиолч Стефани Мэйерийн “Бүрэнхий” цувралын сүүлийн дэвтэр “Үүрийн гэгээ” номын нээлтийн өдөрлөг өчигдөр “Be” төвд боллоо. Тус номын өдөрлөгийг албан ёсоор хэвлэх эрхийг нь авсан “Монсудар” хэвлэлийн газар, “Be” брэндтэй хамтран зохион байгуулсан юм. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүмүүсийн олонхи нь залуучууд байсан бөгөөд зохион байгуулагчид тэдний дунд сонирхолтой асуулт тавьж, ялагчид шинэхэн номын дээжээс бэлэглэж байлаа. Мөн уг өдөрлөгийг үеэр реппер Gee, “Outlaw” хамтлаг, “Universe Best Songs” наадмын шилдэг оролцогч нар бяцхан тоглолт сонирхуулж, азын сугалааны эздийг тодруулсан. Дашрамд сонирхуулахад “Үүрийн гэгээ” номын нээлтэд оролцсон зарим хүн цус сорогчийн дүрд хувирсан байлаа.
Г.Улсболд