Нидерланд гивлүүрийг хориглов

Хуучирсан мэдээ: 2012.01.28-нд нийтлэгдсэн

Нидерланд гивлүүрийг хориглов

Нидерланд улсын Засгийн Газар олон нийтийн газарт гивлүүр зүүхийг албан ёсоор хориглосон шийдвэрийг баасан гаригт гаргасан тухай вести.ру сайт мэдээллээ.

Өмнө нь Франц болон Бельги улсууд гивлүүрийг албан ёсоор хориглосон юм. Лалын шашинтай орнуудын эмэгтэйчүүд толгой болон нүүрээ ил гаргахгүй зүүдэг гивлүүрийг хориглосныг тус оронд амьдардаг лалын шашинтнууд тухайн үедээ эсэргүүцэж байсан юм.

Нидерландын Засгийн Газрын гишүүд мөн нүүр бүтэн халхлах зүүлт чимэглэл болон мотоциклын дуулга малгайг мөн хориглож байна. Энэ саналыг тус орны Парламентыг дэмжинэ гэдэгт гишүүд итгэлтэй байгаа аж. Хэрэв Нидерландын Парламент энэ шийдвэрийг дэмжвэл Нидерланд гивлүүрийг хориглосон Европын гурав дахь орон болох юм.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж