
НҮБ-д хүргүүлсэн төсөл нь нэгдүгээр сарын 22-нд Арабын Лигийн орнуудын санаачлагаар Сирийн Ерөнхийлөгч Башар ал Ассадыг өөрийн орлогчдоо эрх мэдлээ шилжүүлэхийг дэмжиж байгаа юм. Түүнчлэн Башар ал Ассадыг хүчирхийллээ зогсоон, бүх хотуудаас зэвсэгт хүчнээ гаргахыг шаардсан аж. Мөн арабын орнуудын болон олон улсын ажиглагчдад чөлөөтэй байдал бий болгохыг төсөлд бичсэн байна. Арабын орнууд дэлхийн улс орнуудыг Сирийн эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалж байгаа юм. Төсөлд бичсэнээр Дамаск хотын эрх баригчид дээрх шаардлагыг 15 хоногийн дотор хүлээн авахгүй бол нэмэлт хориг арга хэмжээ авна гэжээ.
Н.Тунгалаг