“Тавантолгой” хувьцааны ханш өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.28-нд нийтлэгдсэн

“Тавантолгой” хувьцааны ханш өсчээ

Өнгөрч буй долоо хоногт буюу 2012 оны 01 сарын 23-27-ны хооронд Монголын хөрөнгийн бирж дээр таван удаагийн арилжаа явуулж, 75 ХК-ийн 990.8 мянган ширхэг хувьцааг 445.8 сая төгрөгөөр арилжсан байна.

ТОР-20 индекс 20865.93 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 686.23 нэгжээр буюу 3.4%-иар өссөн. Индексийн сагсад багтах Тавантолгой /10.0%/, Шарын гол /7.6%/, Шивээ овоо /5.2%/, Говь /4.0%/, Монголын цахилгаан холбоо /3.6%/, Баянгол ЗБ /2.9%/, Бэрх уул /2.6%/, АПУ /2.5%/, Женко тур бурю /1.1%/, Силикат /0.9%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна.

Зах зээлийн нийт үнэлгээ 71.4 тэрбум төгрөгөөр буюу 3.5%-иар өсч, 2 их наяд 70.7 тэрбум төгрөг болсон байна. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Сэлэнгэ сүрэг /100.2%/, Харгиа /74.7%/, Монасар /74.7%/, ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Эрээнцав /27.6%/, Гутал /26.7%/, Хасу мандал /24.5%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Нийт 75 үнэт цаас арилжигдсанаас 37 үнэт цаасны ханш өсч, 28 үнэт цаасны ханш буурч, 10 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /461.1 мянган ширхэг/, Женко тур бюро /229.7 мянган ширхэг/, Оллоо /73.2 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна.

Үнийн дүнгээр Ремикон /75.4 сая төгрөг/, АПУ /58.3 сая төгрөг/, Тавантолгой /41.3 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж