Нийслэлийн иргэдэд хүний хөгжил сангаас олгож буй 21 мянган төгрөгийг энэ он гарснаас хойш нэгдүгээр сарын 20-ноос эхлэн олгож байгаа билээ. Бусад халамжийн үйлчилгээ болон энэ оны төсөв батлах зэрэг асуудлаас болж Хүний хөгжил сангийн мөнгө заагдсан хугацаанаасаа ийн хожимдож тараагдсан юм. Хэдийгээр нийслэлийн иргэд 21 мянган төгрөгөө одоогоор чөлөөтэй авч байгаа ч орон нутагт энэ мөнгө олгогдож эхлээгүй байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр хөдөө орон нутагт олгох хүний хөгжил сангийн санхүүжилт хараахан хийгдээгүй байгаа ажээ.
Д.Жаргалсүрэн