“Rostaing Mongolian Trophy 2012” болно

Хуучирсан мэдээ: 2012.01.28-нд нийтлэгдсэн

“Rostaing Mongolian Trophy 2012” болно

Адал явдалд уулгалан довтолгодог залуусын зүрхэн лугшилт Монголд цохилох нь. Ийн хэлэх учир нь “Rostaing Mongolian Trophy 2012” адал явдалт аялал бүхий тэмцээнийг анх удаа Монголд зохион байгуулах гэж байна. Энэ оны наймдугаар сард болох адал явдалт буухиа тэмцээнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Францын “Ростан” групп,  Вьетнамын “Вьет Адвенчер” компани хамтран байгаа бөгөөд Ази, Европын адал явдалд дурлагч 200-гаад тамирчин оролцох гэнэ. Тэд таван өдрийн турш Цамбагарав ууланд амьдарна. Тэмцээний хатуу дүрэм бол хөдөлгүүрт хэрэгсэл, автомашин зэрэг аливаа тусламж авахгүй бөгөөд буухиа тэмцээний утга учрыг хадгалсан байхыг шаардаж байгаа юм. «Rostaing Mongolian Trophy 2012» буухиа тэмцээний хөтөлбөрийн тухайд,

Нэг дэх өдөр: Уулаар дугуйтай 80 км-ыг туулах

Хоёр дахь өдөр: Явганаар 30 км-ыг аялах мөн мөсөн дээр гулгах  хэрэгсэл хийх

Гурав дахь өдөр: Хийсэн мөсөн дээр гулгах хэрэгслээрээ 20-30 км-ыг туулах

Дөрөв дэх өдөр: Тэмээтэй 50 км-ыг туулах

Тав дахь өдөр:  Морьтой 50-60 км-ыг туулах зэрэг даалгавар байх бөгөөд энэ үеэр гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгслийн ажилтнууд шууд сурвалжлах юм байна.  

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж