Д.Сумъяабазар аварга тамирчдыг “Asics”-аар гоёно

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар аварга тамирчдыг “Asics”-аар гоёно

Монголын чөлөөт бөхийн холбооны дэд тэргүүн, аварга Д.Сумъяабазарчөлөөт бөхийн шигшээ багт харьяалагддаг тамирчдаа “Asics”фирмийн хувцсаар гоёхоор болжээ. Шигшээ багийн тамирчдад “Asics”фирмийн хувцас бэлэглэх арга хэмжээг аваргын удирддаг Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас ивээн тэтгэж байгаа гэнэ.
Тамирчдад фирмийн хувцас гардуулах өдрийг тавдугаар сарын 7-нд хэмээн төлөвлөж байна. Дашрамд сануулахад, Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид энэ сарын 12-16-ны өдрүүдэд Энэтхэгийн Дели хотод болох насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх ёстой байгаа билээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж