Адольф Гитлерийн Берлин дэх байшин болон Бавари дахь эдлэнгийнх нь дотор авсан өнгөт гэрэл зургуудыг оллоо. Эдгээрийг түүний хувийн гэрэл зурагчин Хюго Жагер авчээ.
Тухайн үед өнгөт гэрэл зураг авдаг маш цөөн хүн байсны нэг нь Хюго. Эдгээр зургуудыг тэрбээр Дэлхийн II дайн эхлэхээс хоёр жилийн өмнө авсан байна. Ер нь Хюго Жагер Гитлерийн байшингийн тансаг орчин, зочдын танхимд өлгөсөн үнэтэй уран зургууд зэргийг харуулсан 2000 орчим зураг авсан байсан гэдэг. Тэгээд 1945 онд цаг төрийн байдал эвгүйдэхэд ширэн цүнхэнд хадгалж байсан зургуудаа 12 ширхэг шилэн саванд хийн газарт булж нуусан бөгөөд 1955 онд эргүүлж авчээ.